|
1. Үйлчилгээний нөхцөл Rainbow.mn дэлгүүрийн үйлчлүүлэгчид нь дор дурдсан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна. Үйлчлүүлэгчийн бүртгэл rainbow.mn сайтад үйлчлүүлэгч болж бүртгүүлэхийн тулд үйлчүүлэгч насанд (18 нас) хүрсэн байна. Насанд хүрээгүй хүүхэд өөрийн эцэг эх асран хүмүүжүүлэгчийн хамтаар тус дэлгүүрээр үйлчлүүлнэ. Үйлчлүүлэгчид бүртгүүлэхдээ: - Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах - Хувийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд бүртгэл дэх мэдээллээ цаг алдалгүй засварлах үүргийг хүлээнэ. 2. Төлбөрийн хэлбэрүүд Хүндэт үйлчлүүлэгчид ээ! Rainbow.mn дэлгүүр та бүхний өгсөн захиалгын төлбөрийг Интернэтээр болон бусад хэлбэрээр дараахь байдлаар хүлээн авна. Барааны захиалгыг: - rainbow.mn вэб сайтаар дамжуулан онлайнаар төлбөр тооцоо хийх - 96008309, 329858 дугаарын утасаар захиалга өгч бараагаа захиалах Захиалсан барааг буцаах боломжгүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй. Монголд байгаа барааг бид 24 цагийн дотор хүргэж өгөх болно та бараа хүргэлт хийсэн хүнд нь төлбөрөө өгч болно. Мөн солонгосоос захиалж ирэх барааг 100% төлнө. Төлбөр тооцоо 1. Rainbow.mn нь захиалгын төлбөрийг дараахь хэлбэрүүдээр хүлээн авна: - Онлайнаар (Visa, MasterCard, Захиалагч вэб сайтаар захиалга өгөх явцдаа төлбөрийг төлнө. - MoneyGram, Western Union - Money Order, Personal check - Бэлэн мөнгө, бусад мөнгөн гуйвуулгаар - ХААН банкны төгрөгийн данс, Голомт, Хас, Зоос, Капитрон банкны Мастер, Виза картуудаар төлбөрөө хийх боломжтой. - rainbow.mn-ийн санал болгож буй бусад төлбөрийн хэрэгслүүдээр хүлээн авна Өмч эзэмшигчийн эрх 1. Rainbow.mn сайт дахь бүх төрлийн мэдээ, мэдээлэл, хэрэглээний программ хангамж, зураг, график, видео, үсгийн шрифт, хөгжим, дуу авиа болон бусад материалууд, барааны тэмдэгт, нэр нь зохиогчийн эрхийн болон бусад хуулиар хамгаалагдсан. 2. Сайтад зочлогч этгээд сайтын агуулгыг (content) бүхэлд нь болон зарим хэсгийг өөрчлөх, устгах, хуулбарлах, нийтлэх, бусдад дамжуулах, худалдаалах, бизнесийн зорилгоор ашиглах эрхгүй. Сайт ашиглах эрхийг хаах Rainbow.mn сайтыг хууль бусаар ашигласан, үйлчилгээний нөхцлийг зөрчсөн, сайтын үйл ажиллагаанд хохирол учруулсан гэж үзвэл тухайн этгээдийн сайтыг ашиглах эрхийг хаана. Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлт 1. Үйлчилгээний нөхцлийг rainbow.mn хэдийд ч өөрчлөх эрхтэй. 2. Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлтийн тухай мэдээллийг гишүүддээ и-мэйлээр мэдэгдэнэ. Халдашгүй байдал Компани хэрэглэгчид болон гишүүдийнхээ халдашгүй байдлыг эн тэргүүнд чухалчлан үзнэ. Дор дурьдсанаар: Үүнд 3. Хувийн нууцлал Үйлчлүүлэгчдийн мэдээллийн нууцлал Rainbow.mn нь үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийн нууцлал болон худалдаа хийх явцад найдвартай байдлыг хангах нь манай дэлгүүрийн эн тэргүүнд тавигддаг зорилго юм. Rainbow.mn сайтад оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад бүртгэгдэх ба тухайн үйлчлүүлэгчийн бүх үйлдэл, харилцаа холбоо тэр мэдээлэлд үндэслэн хийгдэнэ. Онлайн формоор мэдээлэл оруулах Та манай вэб сайтад зочлох явцдаа үйлчилгээний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах, үйлчилгээг хэрэглэхдээ онлайн асуулга болон үйлчлүүлэгчийн анкет зэрэг формуудыг сонгон мэдээлэл оруулна. Үйлчлүүлэгч эдгээр мэдээллүүдийг өөрийн хүсэлтээр оруулна. Мэдээлэл ашиглах Таны rainbow.mn-ний баазад оруулсан хувийн мэдээлэл нь үйлчилгээний талаар манайд санал хүсэлт гаргах, мэдээлэл авах зэргээр бидэнтэй харилцахад шууд ашиглагдана.. Rainbow.mn нь үйлчилгээний өөрчлөлт, шинэчлэлт, мөн бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл, үйл явдал, урамшуулал, хөнгөлөлт, зар сурталчилгаа зэрэг мэдээллүүдийг илгээнэ. Мэдээллийн халдашгүй байдал Rainbow.mn нь үйлчлүүлэгчийн өөрийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Rainbow.mn-ий эрх ашигт халдсан; Rainbow.mn-ний үйлчлүүлэгч болон гишүүний эрх, өмч хөрөнгийн хамгаалалт аюулгүй байдалтай холбогдсон асуудлыг шийдвэрлэх; Хууль бус үйл ажиллагааг шалгах үед хуулийн байгууллагатай хамтран ажиллах; Дээрх 3 тохиолдлоос бусад үед хэрэглэгчийн мэдээллийг бусдад задруулахгүй. Имэйл мэдээллээс татгалзах Хэрэв та rainbow.mn-ний хэрэглэгчиддээ илгээдэг мэдээллүүдийг хүлээн авахаас татгалзаж буй бол и-мэйлийн жагсаалтаас хасуулах хүсэлтээ бидэнд и-мэйлээр мэдэгдэх хэрэгтэй.. 4. Бараа хүргэлт 1.Таны захиалга бидэнд ирж бид таны утсаар холбогдож хүргэх хаяг зэргийг баталгаажуулна. 2. Rainbow.mn нь захиалга хүлээн авснаас хойш 24 цагийн дотор захиалгыг хүргэж өгөх болно. 3. Бараа хүргэлт хол ойроос шалгаалаад өөрчлөгдөнө доорхи хүснэгтээс харна уу.
Байршил Үнэ төгрөг
|
Байршил
|
Үнэ төгрөг
|
|
Ялалт, баруун дөрвөн зам, гандангийн дэнж, бага тойруу, баянбүрд 5-р хороолол
|
2000
|
|
3,4-р хороолол, Төмөр зам, 100 айл, Зурагт, Эх нялхас
|
2000
|
|
Зурагтын дэнж, 1, 10, 15, 13, 12-р хороолол, 220 мянгат
|
2500
|
|
Таван шар, 21, 19-р хороолол, Үйлдвэр компбинат, Зайсан
|
3000
|
|
16-р хороолол, Улаанхуаран, Шархад, Хайлаас, 7 буудал, Чингэлтэй, Баянхошуу, Амгалан, Дарьэх
|
3500
|
|
Дамбадаржаа, Толгойт, Орбит, Улиастай, Нисэх, Яармаг, Сонсголон
|
4000
|
5. Асуулт ба хариулт 1. Танай дэлгүүр хаана байрладаг вэ? rainbow.mn дэлгүүр нь одоогоор зөвхөн Интернэт дээр ажилладаг. Өөрөөр хэлбэл байшингүй дэлгүүр юм. Бид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэгч байгууллагуудаасаа шууд авч хүргэж өгдөг. 2. Танайхыг албан ёсны байгууллага гэж яаж итгэж захиалга өгөх вэ? Манай дэлгүүр “KTCC” ХХК-ийн дэлгүүр юм. Таны захиалгыг бид цаг тухайд нь хүргэж өгөхөө баталж байна. Хэрэв манай үйлчилгээнд доголдол саатал гарах бол тухай бүр засч залруулж, таны төлөө сэтгэл гарган үйлчлэх болно 3. Монголд байгаа хүмүүс яаж үйлчлүүлэх вэ? Монголд байгаа хэрэглэгчид захиалгаа өгөхдөө манай 96008309,77208309 дугаарын утсуудаар холбогдож, эсвэл вэб сайтаар захиалга өгөх боломжтой. Бид Голомт Банкны төгрөгийн Виза картаар онлайн төлбөр хүлээн авна 4. Төлбөрийг ямар хэлбэрүүдээр хүлээн авч байгаа вэ? Манай дэлгүүр захиалгын төлбөрийг Visa, MasterCard кредит картууд болон төгрөгийн Visa картаар хүлээн авч байгаа. Ийм төлбөрийн хэрэгсэл байхгүй хүмүүсийн хувьд MoneyGram, Western Union, бэлэн мөнгөн төлбөр, банкны дансанд шилжүүлж төлж болно. . 5. Утсаар захиалга авах уу? Захиалгыг дараах утсаар хүлээн авна. Хүлээн авах утас: 96008309, 329858 6.Танай дэлгүүр хаанаас бараагаа оруулж ирдэг вэ? Манай дэлгүүр нь солонгос улсаас бараагаа оруулж ирдэг. 7. Танай дэлгүүр брэндийн хувцас худалдаалдаг уу? Брэндийн хувцас худалдаалдаг Мөн та солонгосын ямар брэндийн хувцасыг сонирхож байгаагаа биднээр дамжуулаад захиалан авах боломжтой байгаа. 8. Захиалсан бараагаа хэдийдавч болох вэ? /Монголд байгаа бараа болон захиалж ирэх бараа/ Монголд байгаа барааг захиалвал 24 цагийн дотор бараагаа хүлээн авна. Харин солонгосоос захиалж ирэх бараа 7-10 хоногийн дотор ирнэ. 9. Холболтын нууц үгээ мартчихлаа яах вэ? Энэ тохиолдолд та дахиж шинээр бүртгүүлэх гэсний хэрэггүй. Учир нь таны мэдээлэл системд байгаа тул бүртгэж авахгүй. Харин холболтын цонхны доод талд "Нууц үгээ мартсан бол энд дар" гэсэн линк буй. Тэнд дараад анх бүртгүүлсэн имэйл хаягаа оруулна. Тэгэхэд систем автоматаар таньд шинэ нууц үг боловсруулан имэйл рүү тань явуулах болно. Ингээд та шинэ нууц үгээ оруулахад холбогдох болно. 10. Шинэ нууц үг миний имэйл хаягаар ирэхгүй байна. Хэрэв таны ашигладаг имэйл хаяг Spam filter буюу хэрэггүй захидлуудыг тусгаарладаг нэмэлт үйлчилгээтэй бол таны имэйл хайрцагт шинэ нууц үгийн захидал орж ирэхгүй байж болно. Энэ тохиолдолд та Bulk mail, эсвэл Spam гэсэн хайрцаг руу орж үзээрэй. Тэнд Rainbow.mn-ий илгээсэн шинэ нууц үгтэй захидал байгаа. |